blog2

Гэрлийн өнгө таны тархинд нөлөөлдөг үү?

LED /light emitting diode/ гэрэлтүүлэг нь орчин үед маш түгээмэл болсон. Хуучны улайсдаг болон CFL /compact fluorescent light/ гэрэл нь дэлгүүрийн лангуун дээр бараг л харагдахаа байсан. Тэгвэл ЛЕД гэрэл нь бусад төрлөөсөө хэдий үнэтэй ч эрчим хүчний хэрэглээний хувьд илүү хэмнэлттэй, ашиглалтын хугацаа удаан давуу талтай. Энэ удаа уншигч танд гэрлийн өнгөний талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.

Гэрлийн шошгон дээр гэрэлтүүлгийн өнгийг тодорхойлдог өнгөний температур байдаг бөгөөд үүнийг  Келвин [K]-ээр хэмждэг.

Шар тусгал: 2700K-3000K

Цагаан тусгал: 3100K-4500K

Цэнхэр тусгал: 5000К-6500K

Нарны гэрэл бидэнд эрч хүчийг өгдөг шиг гэрлийн чийдэнгүүд үүнтэй төстэй байдлаар ажилладаг.Цэнхэр гэрлийн долгионыг ялгаруулдаг чийдэнгүүд нь серотонин үүсгэдэг бөгөөд энэ нь биднийг төвлөрүүлж, сэрүүн, сэрэмжтэй болгодог. Цэнхэр гэрлийн долгионыг ялгаруулдаггүй гэрэл нь бидний тархийг мелатонин үүсгэдэг бөгөөд энэ нь биднийг тайвшруулж, нойрмоглуулж, сайхан унтахад бэлэн болгодог.

Гэрлийн тод, бүдэг гэрэлтүүлэх байдлыг Ватт /Чадал/ хэмждэг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Ватт нь үнэндээ зөвхөн эрчим хүчний хэрэглээг хэмждэг бол Люменүүд гэрлийн хурц эсэхийг хэмждэг.

Айл гэрийн бүх өрөө өөр, харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөний хувьд уур амьсгалыг тайван, нойрмоглуулах нь илүү чухал байдаг. Харин гэрийн ажлын өрөө, оффист бол бидний бүтээмжийг дээд цэгт нь байлгах, гэрэлтүүлэг өрөөний өнцөг булан бүр үр ашигтайгаар ажиллаж байхаар серотонины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цайвар өнгийн гэрэл сонгохыг зөвлөж байна. Гал тогооны өрөө ч мөн жинхэнэ ажлын талбар байдаг. Өглөөний цайгаа цайвар гэрлээр эхлүүлбэл  сэрүүн, сэргэг байхад ч тусалж болох юм.  Бид сургууль эсвэл ажилдаа явахдаа ихэнхдээ угаалгын өрөөний толинд хардаг. Ариун цэврийн өрөөний гэрэлтүүлгийг таазнаас илүү толиноос хийх нь нүүрээ будах, өө сэвээ харах зэрэг бидний гол тольдох зорилгыг биелүүлэхэд  тус дэмтэй байдаг шүү.

Танд санал болгож байна. ЛюменӨнгөний температур
Унтлагын өрөө1500-4000 люмен2700-3000К
Ажлын өрөө3000-6000 люмен3000-5000К
Зочны өрөө1500-3000 люмен2200-3500К
Хоолны өрөө3000-6000 люмен2200-3500К
Гал тогоо4000-8000 люмен2700-5000К
Угаалгын өрөө4000-8000 люмен3000-5000К

Leave A Comment

Your email address will not be published. Required fields are marked *