blog1

Цахилгааны кабель сонгоход юу, юуг анхаарах вэ?

Цахилгааны утас нь хэрэглээний хувьд гадна орчинд болон дотор холболтод гэж ангилагдахаас гадна зэс болон хөнгөн цагаан дамжуулагчтай байдаг. Зах зээл дээр янз бүрийн,  олон төрлийн кабель байдаг. Тодорхой зорилгоор, ямар кабелийн төрлийг сонгох нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн хамгийн чухал нь тухайн хэрэглэгчийн хэрэглээний орчин болон техникийн үзүүлэлтүүд юм.

Зэс нь хөнгөн цагаанаас илүү сайн дамжуулагч байдаггүй. Олон хүмүүс зэс бол хөнгөн цагаанаас хамаагүй илүү сайн цахилгаан дамжуулагч гэж үздэг. Энэ нь буруу юм. Эдгээр хоёр металлын хооронд ямар дамжуулагч илүү сайн байх вэ? гэдэг асуудал гарахад олон хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Тэдгээрийн хамгийн чухал нь кабелийн утастай холбоотой цахилгаан дамжуулалт нь зөвхөн эсэргүүцлийг хэмжих биш, харин ашиглаж буй кабелийн хөндлөн огтлолын хэмжээ ба тусгаарлагч материалын хослол байдаг. Тиймээс хэт өндөр хүчдэлийг хол зайд ашиглах шаардлагатай бол хөнгөн цагаан кабелийг зэсийн оронд ашиглах нь хэмнэлттэй байдаг.

Кабелийн гүйдлийн  хүчин чадал /ачаалал даах чадвар/ нь янз бүрийн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг бөгөөд тогтвортой биш байдаг. Одоогийн кабелийн хүчин чадал нь үүрд тогтвортой байдаггүй. Энэ нь хүмүүсийн цахилгааны кабелийн талаарх нийтлэг буруу ойлголт юм.  Үнэндээ кабелийн гүйдлийн хүчин чадал бүх цаг хугацаанд өөрчлөгдөж, кабель  ашиглалтын хугацаа тогтвортой хэвээр байдаггүй. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэвчлэн газрын хөрс, агаарын температур, угсралтын ажлын гүйцэтгэл, кабелийн техникийн үзүүлэлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Нэмээд хэлэхэд кабелийн ашиглалт хэр удаан үргэлжлэх нь угсралтын ажил хэрхэн хийхээс  ихээхэн хамаардаг. Буруу хийгдсэн суурилуулалт нь кабелийн ашиглалтын хугацааг эрс богиносгодог ч тал бий. Тиймээс кабелийн утас шинэ байх нь ашиглалтын хугацаанд тийм ч чухал биш.

Яагаад заавал Орос кабель гэж? Манай улсад олон улс, оронд үйлдвэрлэгдсэн кабелиуд худалдаалагддаг. Тэр дундаас Орос кабель хамгийн түгээмэл ашиглагддаг. Орос улсын цаг агаар манай орны эрс тэрс уур амьсгалтай хамгийн дүйцэхүйц байдаг. Тийм ч учраас Олон Улсын стандарттай нийцэхээс илүү Оросын ГОСТ стандарттай цахилгааны кабелийг сонгох нь далайн түвшин, уур амьсгал, орчны температур зэргээс шалтгаалан хамгийн оновчтой сонголт байдаг.

Таны анхаарах хэрэгтэй хамгийн сүүлийн зүйл бол аюулгүй байдалтай холбоотой юм. Кабелийг буруу суурилуулах нь осолд хүргэж болзошгүйг та санаж байх хэрэгтэй. Тиймээс аливаа цахилгааны угсралтын ажлыг хийхээс өмнө мэргэжлийн инженерт хандахыг зөвлөж байна. Мөн тухайн нутаг дэвсгэрийн цахилгаан, эрчим хүчтэй холбоотой аливаа хууль тогтоомж, дүрэмд нийцэх эсэхийг тодруулаарай.

blog2

Гэрлийн өнгө таны тархинд нөлөөлдөг үү?

LED /light emitting diode/ гэрэлтүүлэг нь орчин үед маш түгээмэл болсон. Хуучны улайсдаг болон CFL /compact fluorescent light/ гэрэл нь дэлгүүрийн лангуун дээр бараг л харагдахаа байсан. Тэгвэл ЛЕД гэрэл нь бусад төрлөөсөө хэдий үнэтэй ч эрчим хүчний хэрэглээний хувьд илүү хэмнэлттэй, ашиглалтын хугацаа удаан давуу талтай. Энэ удаа уншигч танд гэрлийн өнгөний талаар зөвлөгөө хүргэхээр бэлдлээ.

Гэрлийн шошгон дээр гэрэлтүүлгийн өнгийг тодорхойлдог өнгөний температур байдаг бөгөөд үүнийг  Келвин [K]-ээр хэмждэг.

Шар тусгал: 2700K-3000K

Цагаан тусгал: 3100K-4500K

Цэнхэр тусгал: 5000К-6500K

Нарны гэрэл бидэнд эрч хүчийг өгдөг шиг гэрлийн чийдэнгүүд үүнтэй төстэй байдлаар ажилладаг.Цэнхэр гэрлийн долгионыг ялгаруулдаг чийдэнгүүд нь серотонин үүсгэдэг бөгөөд энэ нь биднийг төвлөрүүлж, сэрүүн, сэрэмжтэй болгодог. Цэнхэр гэрлийн долгионыг ялгаруулдаггүй гэрэл нь бидний тархийг мелатонин үүсгэдэг бөгөөд энэ нь биднийг тайвшруулж, нойрмоглуулж, сайхан унтахад бэлэн болгодог.

Гэрлийн тод, бүдэг гэрэлтүүлэх байдлыг Ватт /Чадал/ хэмждэг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Ватт нь үнэндээ зөвхөн эрчим хүчний хэрэглээг хэмждэг бол Люменүүд гэрлийн хурц эсэхийг хэмждэг.

Айл гэрийн бүх өрөө өөр, харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл унтлагын өрөөний хувьд уур амьсгалыг тайван, нойрмоглуулах нь илүү чухал байдаг. Харин гэрийн ажлын өрөө, оффист бол бидний бүтээмжийг дээд цэгт нь байлгах, гэрэлтүүлэг өрөөний өнцөг булан бүр үр ашигтайгаар ажиллаж байхаар серотонины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цайвар өнгийн гэрэл сонгохыг зөвлөж байна. Гал тогооны өрөө ч мөн жинхэнэ ажлын талбар байдаг. Өглөөний цайгаа цайвар гэрлээр эхлүүлбэл  сэрүүн, сэргэг байхад ч тусалж болох юм.  Бид сургууль эсвэл ажилдаа явахдаа ихэнхдээ угаалгын өрөөний толинд хардаг. Ариун цэврийн өрөөний гэрэлтүүлгийг таазнаас илүү толиноос хийх нь нүүрээ будах, өө сэвээ харах зэрэг бидний гол тольдох зорилгыг биелүүлэхэд  тус дэмтэй байдаг шүү.

Танд санал болгож байна. ЛюменӨнгөний температур
Унтлагын өрөө1500-4000 люмен2700-3000К
Ажлын өрөө3000-6000 люмен3000-5000К
Зочны өрөө1500-3000 люмен2200-3500К
Хоолны өрөө3000-6000 люмен2200-3500К
Гал тогоо4000-8000 люмен2700-5000К
Угаалгын өрөө4000-8000 люмен3000-5000К
d1

DEKraft брэндийн товч танилцуулга

DEKraft нь Францын Schneider Electric компаний охин компани болох Delixi Electric компаний эдийн засагт хэмнэлттэй дундаж зэрэглэлийн бүтээгдэхүүн бөгөөд цахилгааны модулийн төхөөрөмж /автомат/, хүчний болон сэлгэн залгах төхөөрөмжүүд, тэдгээрийн дагалдах хэрэгслийг боломжит хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж буй брэнд юм.
DEKraft нь 2007 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Орос болон Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн Улсуудын хүрээнд үйл ажиллагаа нь төвлөрч байсан бол цаашлаад Бразил, Хятад, Турк, Египет, Өмнөд Африк, Нигери, Алжир, Индонез, Марокко, Зүүн Европ зэрэг орнуудад хөгжөөд байна. Тэрээр Delixi Electric компаний бараа, бүтээгдэхүүн нь ISO9001, ISO14001, OHSMS18001 зэрэг Олон Улсын чанарын стандарттай, KEMA (Нидерланд), SEMKO (Швед), TUV (Герман) зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудаар тестлэгдсэн худалдааны тэмдэгтэй.